Манай улсад бүртгэгдэж баайгаа халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь Омикрон хувилбар байна гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээллээ.
Тэрбээр, "Сүүлийн 30 хоногт дэлхий дахинд 357 мянган тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээг хийсэн байна. Вирусийн хувилбар тогтоох шинжилгээний үр дүнгээр дэлхий дахинаа бүртгэгдэж байгаа нийт халдварын 59 хувь нь Омикрон хувилбар байна. Харин манай улсад бүртгэгдэж нийт халдварын 70 хувийг Омикрон хувилбар эзэлж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 2010 иргэнээс илэрч, гурван иргэн нас барсан. Манай улсын иргэд бүүстер тунд сайн хамрагдаж байгаа учраас халдвар авсан иргэд хөнгөн хэлбэрээр өвдөж байна" гэлээ.