Манай улсад “Ковид-19”-өөр өвчилсөн хүний тоо 400 434-т хүрлээ. Улсын хэмжээнд өчигдөр 2279 иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагдсанаар нийт тохиолдлын тоо 400 000 давсан байна. Эргэн сануулахад, өнгөрсөн есдүгээр сарын 29-нд өвчилсөн хүний тоо 300 000-д хүрсэн бөгөөд гурван сар гаруйн хугацаанд 100 000-аар нэмэгдсэн нь энэ. Коронавирусийн омикрон хэлбэр дотоодод тархсанаас шалтгаалан халдвар авсан хүний тоо тогтмол нэмэгдсээр байна. Тухайлбал, 10 өдрийн өмнө хоногт 100 гаруй тохиолдол илрүүлж байсан нь эрчимтэй нэмэгдсээр байна. Цаашид ирэх сарын эхэн хүртэл халдварын тархалт улам нэмэгдэнэ гэж холбогдох мэргэжилтнүүд анхааруулсан.
Ташрамд дурдахад, Монголын улаан загалмай нийгэмлэгээс өчигдөр Эрүүл мэндийн яаманд PCR-ын 50 000 ширхэг оношлуур хандивлажээ. Коронавирусийн омикрон хэлбэр дотоодод тархсантай холбоотойгоор халдвар авсан иргэдийг шуурхай илрүүлж, богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх үүднээс уг хандивыг өгчээ. Тэдгээр оношлуурын нийт өртөг нь 658 сая төгрөг аж.
Бэлтгэсэн М.Оч