Сүүлийн 24 цагт 2279 хүнээс коронавиусийн халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, 11 гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1752 нь нийслэлд, 516 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 4781 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 1436
- хүндэвтэр 3246
- хүнд 673
- маш хүнд 35 иргэн байна.