ЭМЯ-наас Омикроны үед гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд өгөх зөвлөмж гаргажээ. Тодруулбал, Коронавирусийн шинэ хувилбар болох Омикроноор хөнгөн хэлбэрээр өвддөж, гэрээр эмчилгээ хийж байгаа иргэдэд дараах зөвлөгөөг хүргэж байна.
- Д амин дэм 4000 нэгжээр 14 хоног
- С амин дэм 1000 мг-аар 14 хоног
-38,5’-аас дээш халуурвал халуун бууруулах эм хэрэглэх
-шөл устай хоол идэж унтаж амрах, халуун бүлээн шингэн сайн уух,
-хоолойгоо тогтмол зайлах-Амьсгал 1 минутад 24өөс дээш, 3 хоног дараалан халуурах, уруул хамар хөхөрвөл эмчид хандахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв.
Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай
-Гураваас олон хоног 38,5-ээс дээш халуурах
-Амьсгал давчдах, амьсгалахад саад бэрхшээлтэй болох
-Уруул, хамар уруулын гурвалжин хөхрөх зэрэг шинж тэмдэг илрэх
-Захын судасны хүчилтөрөгчийн үзүүлэлт 94 хувиас доош байх яаралтай эмчид хандаарай