Өвлийн улиралд айлууд гал түлэхдээ анхаарал сэрэмж алдаж, хувийн өмчөө шатаах тохиолдол гардаг. Онцгой байдлын байгууллагад өчигдөр гэр, байшин шатсан дөрвөн дуудлага иржээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх дэнж 7 дугаар багийн 11 дүгээр гудамжинд 5 ханатай гэр шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн алба хаагчид иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан гэнэ.
Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 12 дугаар гудамжинд Иргэн М-ын 3х8 метрийн хэмжээтэй байшин шатжээ. Түүнчлэн Сүхбаатар дүүрэг бусдын байшин шатсан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс онцгой байдлын газраас гал алдахаас урьчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.