Сүүлийн 24 цагт 1818 хүнээс коронавиусийн халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, 26 гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1227 нь нийслэлд, 565 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 4781 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 1253
- хүндэвтэр 2873
- хүнд 618
- маш хүнд 37 иргэн байна.
Мөн 14354 иргэн гэрийн хяналтад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.