Сүүлийн 24 цагт 1208 хүнээс коронавиусийн халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, 36 гадаадаас зөөвөрлөгдсөн бол 842 нь нийслэлд, 330 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн коронавиусийн халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй таатай мэдээ байна. Харин 11259 иргэн гэрийн хяналтад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 4883 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 1191
- хүндэвтэр 2669
- хүнд 590
- маш хүнд 33 иргэн байна.