Чингэлтэй дүүргийн IX хорооны “Задгай”-д буюу Баянбүрдийн тойрогийн дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг албаныхан өчигдөр 16:40 цагт хүлээн авчээ. Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хэргийн газарт очиж, гурав орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр, хаяг болон бусад мэдээлэл нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.