Өчигдөр Төв аймгийн Лүн сумын “Цагаан хөтөл” гэх газарт зам тээврийн осол гарч, гурван хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, 22:40 цагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гурван зорчигчтой явж байсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой явсан “Юниверс” загварын автобустай мөргөлдөжээ. Улмаар суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /42 настай, эмэгтэй/, О /34 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг онцгой байдлын алба хаагчид гаргаж, тус сумын хүн эмнэлэгт хүргэжээ. Харин жолооч С /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.