Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "ДЭМБ-аас сэжигтэй, магадлалтай, батлагдсан гэсэн гурван хувилбараар оношилж байна. Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд, магадлалтай гэдэг нь PCR-аар эерэг илэрснийг, бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээгээр батлагдсаныг батлагдсан гэж үзэж буй.
Омикрон хувилбарын NGS шинжилгээний хариу 14-16 хоногийн хугацаанд эцэслэгдэн гардаг. NGS” технологийг бид нэвтрүүлээд явж байна. Хоёр үе шаттай омикрон илрүүлэх шинжилгээг хийдэг. Лабораторийн үе шат нь 13 шатнаас бүрддэг. Дата нь гараад ирэхээр боловсруулна. Уг шинжилгээг хийхэд өртөг өндөр. Өөрөөр хэлбэл, Омикрон хувилбарыг илрүүлэх NGS шинжилгээний нэг хүнд ногдох өртөг 1 сая гаруй төгрөг болж байна" гэлээ.