Коронавирусийн Омикрон хувилбар нийтийн дундаас таван тохиолдол илэрч, манай улсад дөрөв дэх давлагаа эхэлж байгаа талаар өчигдөр Эрүүл мэндийн сайд мэдээлсэн.
Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд:
- хоолой өвдөх
- нус гоожих
- толгой өвдөх
- ханиалгах
- халуурах
- үнэрлэх мэдрэхүй алдагдах
- найтаах.
Коронавирусийн Омикрон хувилбараас сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
- Амны хаалт зүүх
- Хүн хоорондын зай барих
- Гараа тогтмол угаах
- Өрөө тасалгаанд агааржуулалт хийх
- Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
- Ханиаж, найтаахдаа ам хамраа таглах
ААН, албан байгууллагууд:
- Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
- Амны хаалттай хүнд үйлчлэх
- Спиртэн суурьтай гар ариутгагч суурилуулах
- 1.5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
- Өрөө тасалгаанд 2 цаг тутам агаар сэлгэлт хийх хэрэгтэй.