Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой боллоо. Тодруулбал, даатгуулагч таны E-barimt аппликэйшнаар талах бөгөөд төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.
Шимтгэл төлөх заавартай танилцана уу.
Алхам : E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх.
Алхам : Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
Алхам : Даатгуулагчийн төрлөө сонгох.
Алхам : Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
Алхам : Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.
Алхам : Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох
Алхам : Төлбөрийн боломжуудаас сонгох
Даатгуулагч та 2022 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хэрхэн тооцож төлөх вэ?
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан 408 тоот тогтоолын дагуу энэ онд даатгуулагч-иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ дараах байдлаар тооцож төлнө.