Сүүлийн 24 цагт 1,040 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Шинээр илэрсэн тохиолдлуудын 45 нь гаднаас зөөвөрлөгдсөн, 697 нь Улаанбаатар хотод, 298 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралт 1,997 боллоо. Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,547 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 511 нь хүүхэд, 246 нь жирэмсэн эх байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-809
- Хүндэвтэр-2,316
- Хүнд-401
- Маш хүнд-21 хүн байна.