Сүүлийн 24 цагийн дотор 773 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, шинээр илэрсэн тохиолдлуудын 33 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 597 нь Улаанбаатар хотод, 143 нь орон нутагт бүртгэгдэв.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн эндлээ. Ингээд коронавирусийн халдварын улмаас нийтдээ 1,995 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,207 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6,737 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-725
- Хүндэвтэр-1,994
- Хүнд-463
- Маш хүнд-25 хүн байна.