Бразильд коронавирусийн “омикрон” хувилбарын халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн газраас мэдэгдсэнийг G1 уламжлав.
Нас барсан өвчтөн нь даралт ихсдэг, уушигны архаг өвчтэй 68 настай эрэгтэй байсан гэж мэдээнд дурджээ.
Омикрон хувилбараас нас барсан тохиолдол ийнхүү хэд хэдэн оронд бүртгэгдээд байна.
ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 71 хувиар, Америкт 100 хувиар өсжээ. Түүнээс хүндээр өвчилсөн тохиолдлуудын 90 хувь нь вакцинд хамрагдаагүй байжээ.
“Хэдийгээр “омикрон” хувилбарыг “дельта”-тай харьцуулахад хүндээр өвчлүүлэх магадлал бага, ялангуяа вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд ийм байдал ажиглагдаж байгаа ч энэ нь хөнгөн гэж үзэх шалтгаан болохгүй” гэж ДЭМБ-ын тэргүүн Т.Гебрейесус пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.