ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг өнгөрсөн шөнө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсныг эх сурвалж баталлаа. АТГ-аас түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж буй. Тодорхой хэлбэл, тэрбээр цар тахлын үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй баримт хуульчдын гарт орсон бололтой.
Улмаар түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийжээ. Нэгжлэгээр их хэмжээний үнэт чулуу, валют олдсон аж. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан билээ. Гэвч Д.Нямхүү эмч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, албан тушаалаас нь хууль бусаар халсан шийдвэр гаргуулж чадсан.