Сүүлийн 24 цагт 570 хүнээс коронавиусийн халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, 19 гадаадаас зөөвөрлөгдсөн бол 339 нь нийслэлд, 212 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 2,474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 729
- хүндэвтэр 1808
- хүнд 281
- маш хүнд 25 иргэн байна.
Мөн 5352 иргэн гэрийн хяналтад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.