"Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орон сууцны 11-р давхрын цонхоор хүн үсрэх гээд байна" гэх дуудлагыг албаныхан өчигдөр 16:24 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 49 настай, иргэн Ч-г орон сууцны 11 давхраас үсрэх гэж байсныг 10 минут ажиллаж, эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст хүлээлгэн өгчээ.