"Таван толгой түлш" ХХК-ийн гурван барилгад гал гарчээ. Тодруубал, СХД-т байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр шатаж байна. Галыг ОБЕГ-ын алба хаагчид унтраасан бөгөөд тус газрыг цагдаагийн хамгаалалтад авсан байна.
НОБГ-аас “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван барилга шатаж байна гэсэн дуудлага 01.06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байна” гэж мэдээллээ.