Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 160 суурин цэг ажиллана. Эдгээр цэгт 161 багийн 757 эмч, ажилтан ажиллаж, 4,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр дээрх вакцины I тунд 51, II тунд 90, нэмэлт сэргээх тунд 1,160 буюу нийт 1,301 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,990 жирэмсэн эх, 12-15 насны 68,341, 16-17 насны 26,930 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Дархлаажуулалтын байршил: