ШӨХТГ-аас "Тоёота сэйлс Монголиа" ХХК-д 9,1 тэрбум төгрөгийн торгууль оногдууллаа. Тодруулбал, Япон Улсын Тоёота мотор корпорацийн Монгол Улс дахь онцгой эрхт дистрибьютер болох “Тоёота сэйлс монголиа” ХХК нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгаж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан эсэхэд Зөрчлийн хэрэг нээн шалгаж зөрчлийг тогтоож ийнхүү торголоо.