ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөснөөр коронавирусийн халдварын үед мэс заслын болон N95 амны хаалтыг зөвлөж байна. Учир нь энэхүү 2 маск нь одоогоор хамгийн сайн шүүх боломжтой мөн үнийн хувьд хүн ам худалдан авах боломжтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
-Мэс заслын амны хаалт нь 2.5-микроноос дээш хэмжээтэй бодисын 80 гаруй хувийг шүүх чадвартай. 3 давхар бүтэцтэй. Гаднах усанд тэсвэртэй, фильтр болон дотор давхарга. 3-4 цагийн хугацаанд хэрэглэнэ. N95 амны хаалт гэдэг нь 0.3 микроноос дээш хэмжээтэй бодисын 95%-ийг шүүх чадвартай амны хаалт юм.
-N95, N99, N100 гэсэн төрлүүдтэй байдаг. Мөн ижил гадна давхарга, фильтрүүд, дотор давхаргаас бүрдэнэ Энэхүү амны хаалт нь илүү битүүмжлэлтэй мөн, 7-10 хоног хэрэглэх боломжтой. N95 гэдэг АНУ, FFP1, FFP2 зэрэг нь Европын холбооноос стандартаар баталгаажсан тэмдэглэгээ юм.
Бусад төрлийн амны хаалтууд нь короновирусээс сэргийлэх үр дүн багатай. Давуун амны хаалт нь 2.5-ааас дээш микронтой бодисын 20 гаруй хувийг шүүх чадвартай. Питта амны хаалт нь 5-100 микрон хэмжээтэй бодисыг шүүх чадвартай. 99%-ийн үр дүнтэй.