Амиа алдсан Онцгой байдлын алба хаагчийн эхнэр Ж.Одгэрэл талийгаачийн ар гэрийнхэн өөрийг нь гүйтгэсэн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Талийгаач нөхрийн минь ар гэрийнхэн өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр намайг гүтгэн доромжилсон. Тодруулбал, жирэмсэн хүнийг жирэмсэн биш, хорт хавдартай, эхнэр нь биш мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжилсон. Энэ бол ташаа худал мэдээлэл. Үүнийг нотлох олон баримт надад бий. Мөн харамсалтайгаар амиа алдсан нөхрийнхөө баримтыг олон нийтэд үзүүлбэл хорино гэж сүрдүүлж байгааг мөн гайхаж байна. Уг нь тэр бичлэгийг нотлох баримтаар хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаандаа ашиглах ёстой. Гэвч эрх бүхий хүмүүс баримтыг устгаж, үгүйсгэж байна гэж хардаж байна. Иймд нас барсан нөхрийнхөө нэр төрийг сэргээх, буруутай этгээдүүд ажлаа хийж байгаа бол ажлаас нь түдгэлзүүлэх, золгүй явдал гарсан өдрийн камерын дүрс бичлэгийг нийтэд дэлгэх хэрэгтэй" гэлээ. Энэ хэргийг шударгаар олон нийтэд мэдээллийг ийнхүү шаардав.