Сүүлийн 24 цагт 585 хүнээс коронавиусийн халдвар илэрч, гурван иргэн нас барлаа. Тодруулбал, дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 385 нь нийслэлд, 196 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 2,474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 667
- хүндэвтэр 1,577
- хүнд 208
- маш хүнд 22 иргэн байна.
Мөн 4,046 иргэн гэрийн хяналтад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.