Австралид ийм хэрэг болсон нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8. Афганистанаас тус улсад ирж, оршин сууж байсан, 45 настай Сакина хэмээх эмэгтэй “Uber” компанийн жолооч Мохаммед Али Халимигаас 15 мянган австрали доллар авч оронд нь охиноо өгсөн болохыг мөрдөн байцаалтаар тогтоожээ. Эмэгтэй “Би охиноо тэр жолоочтой гэрлүүлэхийг хүссэн” гэж өчсөн аж. Австралид албадан гэрлэлтийг боолчлолын нэг хэлбэр, эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг байна. Ээжийнхээ шахалтаар хүний эхнэр болсон бүсгүй “нөхрийнхөө” гарт амиа алдсан бөгөөд эхийг нь хүн наймаалсан, амиа алдахад нь шууд бусаар оролцсон гэсэн үндэслэлээр яллаж, бүх насаар нь хорих ял оноожээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант