Америкийн Миссисипи мужийн шүүхээс 15 жилийн хорих ял сонссон Айконик Фачче хэмээх эмэгтэй хоёр жилийн өмнө банк дээрэмджээ. Тэрбээр хүйсээ солиулж эмэгтэй болсон нэгэн бөгөөд гоо сайхны хагалгааны мөнгө олохын тулд ийм хэрэг үйлдсэн талаараа өчсөн байна. Тэрбээр банк орж, үйлчлүүлэх цонхон дээр очоод цаас үзүүлсэн аж. “Надад 4800 долларов яаралтай, чимээ шуугиан гаргалгүй өг. Эс бөгөөс амиа алдана” гэсэн бичгийг нь хараад эмэгтэй теллер хүссэнийг нь өгөөд салсан ч ямар нэгэн муу зүйл болохоос айгаад энэ талаар удирдлагадаа тэр дор нь мэдээлээгүй аж. Мөнгө авсан өнөөх “эр” Мексик рүү гараад явчихаж. Тэнд уруулдаа гел шахуулж, хамрынхаа хэлбэрийг засуулж, хацар, шанаагаа ч янзлуулжээ. Ингээд өнгөрсөн жилийн хавар Америкийн Техас мужийн Хьюстон хотын нисэх онгоцны буудлаар нууцаар нэвтрэхийг оролдож байгаад баривчлагдан бүх хэрэг нь илчлэгдэж, шүүхээр шийтгүүлсэн нь өнгөрсөн оны аравдугаар сар юм байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант