МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал А.Энхмааг эрх мэдлээ урвуулан ашиглаж, тус сургуулийн мэргэжилтэн Ч.Жавзандуламтай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Захирал А.Энхмаа нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан хүүгээ МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн зураг зүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжүүлэн сургаж, суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байхыг мэр гэжилтэн Ч.Жавзандуламаас хүссэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй МУБИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэгт хүүгээ хамруулснаас гадна Польшийн Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Eras¬mus +КА107” хөтөлбөрт оюутнуудын дунд сонгон шалгаруулалт явуулалгүй хүү Б.Б-ийг шалгаруулж давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон аж.
Мөн МУБИС-ийн Дүрслэх урлаг, зураг зүйн боловсролын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийг судалж зохих кредит цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуур хангаагүй хятад оюутны нэрийг “Магистрын зэрэг олгох тухай” тушаалд оруулж, магистрант Вусихала (Wusi¬hala)-д уг зэргийг олгуулж давуу байдал бий болгосон үйлдэлд ч дээрх хоёр хүнийг буруутгажээ.
Бэлтгэсэн Г.Равжаа