Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 488 иргэн коронавирусээр өвчилжээ. Үүний 28 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 460 нь дотоодын халдвар аж. Дотоодын халдварын 360 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2179 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэдний 255 нь хүүхэд, 97 нь жирэмсэн эх юм.