Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 138 хүн коронавирусээр өвчилжээ. Үүний 97 нь нийслэлд, 30 нь орон нутагт батлагдсан бол 11 нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна.
Эмнэлэгт 2049 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 248 нь хүүхэд, 76 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 3427 хүн байна.