Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтад ороод буй. Энэхүү байгууламж нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд А, Б блоктой. Дотроо спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спортын заал, 3 зам бүхий 25 метрийн усан бассейн ашиглалтад орсон. Харин цар тахал, хөл хорионы улмаас зогссон мөсөн талбайн ажил эхэлжээ. Тодруулбал, ОХУ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, Чингэлтэй дүүргийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран мөс тавих ажлыг гүйцэтгэж байна.