15 давхар барилгаас үсэрч, амиа хорлох гэж байсан эмэгтэйг Онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хорооны 220 дугаар байр 15 давхар орон сууцны барилгын 15 дугаар давхрын цонхны тавцангаас согтууруулах ундаа хэрэглэсэн нэг эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 00:13 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан очтол 32 настай иргэн Н /эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, цонхны тавцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган Сүхбаатар дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.