Сүүлийн 24 цагт коронавирусийн 226 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас баржээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 390 978 болж, нас барсан хүний тоо 1987 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,968 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,371 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-641
- Хүндэвтэр-1,117
- Хүнд-185
- Маш хүнд-25 хүн байна.