Өнөөдөр, маргааш Дүүргийн эрүүл мэндийн төвүүд мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төв бүрт жижүүр эмч, сувилагч 10:00-15:00 цагийн хооронд ажиллах юм байна. Мөн Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд тус тус бэлэн байдалд ажиллах талаар НЭМГ-аас мэдээллээ.