"Khanbogd cashmere"-ийн хамт олон энэ жил "Дулаан яваарай" аяныг зохино байгуулжээ. Тодруулбал, тус компанийхан нийгмийн хариуцлагын хүрээнд "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалд уялдуулан ажилтнуудынхаа шинэ жилийн баярыг тэмдэглэхгүйгээр "Өвлийн цагаар гадаа орчинд ажиллаж буй цагдаагийн албан хаагчид болон ТҮК-ийн ажилчдад халуун аарц, чацарганаар үйлчлэн, компанийн гарын бэлэг бэлэглэх үйл ажиллагаа”-г зохион байгуулжээ. Тэд нийт 600 гаруй албан хаагч, ажилчдад 40 сая төгрөгийн бэлэг өгсөн гэнэ.