Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төр, захиргааны байгууллагын ажилтнуудын цалинг нэмэх талаар байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, тэрбээр
"Нийслэлийн төр захиргааны байгууллагуудад 48 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Эдгээр хүмүүст олгож буй цалин амьдралд нь хүрэлцээгүй, хангалтгүй байгааг бид мэднэ. Тиймээс Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд "Нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллаж буй албан хаагчдын цалинг 50-55 хувь нэмэх" гэх заалтыг тусгасан. Эл хууль ирэх онд батлагдвал төрийн албан хаагчдын цалинг 50-55 хувиар нэмнэ гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд Төрийн захиргааны 4,500 орчим төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байгаа бол төрийн үйлчилгээний 33 мянга гаруй албан хаагч байна" гэв.