Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудыг энэ ондоо багтан Яармагт барьсан шинэ барилга руу нүүх үүргийг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүж эхэлсэн. Тэгвэл эл ажилд нийт 500 сая төгрөг төсөвлөсөн талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ. Тодруулбал, нүүх ажил, тээвэрлэлтийн зардалд 90 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үлдсэн мөнгийг
- цэвэрлэгээ,
- үйлчилгээ,
- материалын зардал,
- цэвэрлэгээний багаж,
- тоног төхөөрөмжийн зардал,
- интернет сүлжээ,
- сервер, дотоод сүлжээ,
- тоног төхөөрөмж,
- суурийн утасны шилжүүлгийн тохиргоо үйлчилгээ,
- тоног төхөөрөмжийн зардал
- зоогийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж,
- төрийн тусгай хамгаалалтын тоног төхөөрөмж,
- ариутгал халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж авахаар төлөвлөжээ.