Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 тусгай дугаарын утсанд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нэгэн тоотод 35 настай иргэн архины хордлогод орсон гэх дуудлага иржээ. Түргэн тусламжийнхан очиход тухайн иргэн хэдийн нас барсан байжээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгахад амь хохирогч хааяа архи уудаг, гурав хоногийн өмнө байгууллагын шинэ жил тэмдэглэж, үргэлжлүүлэн хоёр өдөр архи уусан, өнөө өглөө архи уугаагүй, гэртээ хэвтэж байгаад бөөлжсөн, мөн татаад байхаар нь эмнэлэг дуудсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн аж. Урьдчилсан байдлаар иргэнийг архины хордлогоор нас барсан гэж дүгнэжээ. Ийм байдалтай дуудлага, мэдээлэл эл өдрүүдэд цөөнгүй ирж байгаа гэнэ. Тиймээс тул иргэд, олон нийт архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахыг цагдаагийн байгууллага зөвлөж байна.