Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 33.404 зөрчлийг цагдаагийн алба хаагч нар илрүүлсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 1312 тохиолдол бүртгэгдэж 95 хүний амь нас хохирсон байна. Тиймээс Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсээс эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн 25 иргэнд “Хүчирхийлэлгүй гэр бүл”, “Гэр бүлийн хүчирхийлэл ба хүүхдийн эрх” сэдэвт 40 минутын сургалтыг зохион байгууллаа. Мөн 2 иргэнийг сэтгэл зүйчтэй уулзуулж, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвөлгөөнд хамруулжээ.