Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Чулуутын гол” гэдэг газар зам товчилж гол дээгүүр гарсан машин живжээ. Тодорхой хэлбэл, Суудлын автомашин голын мөс цөмөрч живсэн байна. Энэ тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 21:10 цагт онцгойд иржээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 110 км замыг туулан 07:46 цагт очиход Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд зорчин явсан иргэн О-ийн “Лексус”-570 загварын суудлын автомашин Чулуут голын мөс цөмрөн орсон байсныг 8 цаг 34 минут ажиллан татаж гарган иргэн О-д хүлээлгэн өгсөн. Жолооч болон 4 зорчигч өөрсдөө эсэн мэнд гэнэ.