Өнгөрсөн амралтын өдрүүдэд өсвөр насны хүүхдүүд 15 автомашины цонх, толь, дугуйг хагалсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 25-26-нд шилжих шөнө СБД-ийн Хангай хотхонд гарсан бөгөөд автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж, гэмтээсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тиймээс ТЦА-аас хэргийг шалгаж, 16 настай А, Т нар үйлдсэнийг илрүүлсэн бөгөөд СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ.
Урдчилсан байдлаар хүүхдүүд гэртээ цахим тоглоом тоглож байгаад, хоорондоо тохиролцож, ярилцсаны дараа гудамжинд гарч машины цонх, толь, дугуйг хагалсан хэмээн мэдүүлжээ.