БОАЖЯ, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК зэрэг газраас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт нийслэлд түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчил илрүүлсэн талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл мэдээллээ.
Харин "Таван Толгой Түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек "Бид өдөрт 3200 тонн шахмал түлш үйлдвэрлэн, түгээж буй. Одоогоор 462 мянган тонн шахмал түлшний үндсэн түүхий эд болох эрчим хүчний баяжуулсан нүүрс нөөцөлсөн. Харин барьцалдуулагч эдийн хувьд 2400 тонн буюу 20 хоногийн нөөцтэй байна. Мөн иргэдээс ашигласан шуудайг худалдан авч, дахин хэрэглэж буй бөгөөд үйлдвэрт 1.6 сая буюу 13 хоногийн шуудайн нөөцтэй байна. БНХАУ-аас эдгээр түүхий эдийн үлдсэн нөөцийг татан авах ажлыг зохион байгуулж байна" гэв.