Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 634 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр есөн осол бүртгэгдэж, есөн хүн гэмтсэний нэг нь хүүхэд байна.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн байна.
- Мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүний амь хохирсон байна.
Мөн энэ амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 207 зөрчил бүртгэгсэн бөгөөд өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 19.4 хувиар буурсан байна.