Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусээр шинээр 118 хүн өвчилжээ. Үүний 73 нь нийслэлд, 40 нь орон нутагт, 5 нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна.
Одоогоор 1789 хүн эмнэлэгт хэвтэн эмчүүлж буйгаас 312 нь хүүхэд, 116 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 3542 хүн байна.