Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 248 хүн шинээр коронавирусээр өвчилж, 1 хүн эндлээ. Нийт өвчилсөн хүмүүсийн 167 нь нийслэлд, 74 нь орон нутагт, 7 нь зөөвөрлөгдөн орж иржээ.
Одоогоор эмнэлэгт 2053 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 317 нь хүүхэд, 102 нь жирэмсэн эх байна. Харин 3637 хүн гэрийн ажиглалтад байна.