2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд багын найз буюу олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулж, хүнд гэмтэл авсан, улсын өсөх идэр начин Э.Энхбат өнөөдөр таалал төгслөө. Түүний ар гэрийнхэн болон төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭНХБАТ: Булган аймгийн Могод сумд 1984 онд төрсөн. 37 настай. 2005 онд аймгийн арслан, 2009 онд улсын начин болсон. Улсын наадамд 2009, 2012, 2013, 2019 онуудад нийт дөрвөн удаа шөвгөрч, чимэг нэмсэн. Жудо бөхийн Азийн аваргын хүрэл медалтай.