Ирэх оноос нийслэлд 76 чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсоныг НЗДТГ-аас мэдээлж байсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх комиссоос дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
"Иргэд тухайн үйл ажиллагаагаа явуулах шаардлагаа хангасан гэж үзэж байвал үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой. Эдгээр үйлчилгээг явуулахад шаардагдах шаардлага, шалгуурыг нээлттэй тавина.
Шалгуураа хангасан иргэн Улаанбаатар цахим системээр хүсэлтээ явуулна. Хүсэлтийг тав хоногийн дотор авч үзээд, газар дээр нь очоод зөвлөн туслаад дэмжинэ. Иргэд хүсэлтээ явуулчхаад үйл ажиллагаагаа эхлүүлж болно.
Архи тамхи нь хуулиар зохицуулагддаг тул худалдах иргэд заавал зөвшөөрөл авна. Жишээ нь караоке эрхлэх гэж байгаа хүн дүүрэгт очих шаардлагагүй цахимаар бүртгүүлэхэд хангалттай. Харин камерын зохицуулалт хуультай тул зөвшөөрөл авах шаардлагатай.
Гэхдээ эдгээр зөвшөөрлийг илүү хялбараар олгодог болгохоор ажиллаж байна. Согтууруулах ундаагаар үйлчлэхтэй холбоотой зөвшөөрлийг авах ёстой гэж хуульд заасан ч хэрхэн олгохыг заагаагүй тул хялбаршуулах боломжтой" гэв.