Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 188 хүн өвчилж, 2 хүн эндлээ. Нийт өвчилсөн иргэдийн 90 нь нийслэлд, 95 нь орон нутагт батлагдсан бол 3 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна.
Одоогоор эмнэлэгт 2057 хүн хэвтэн эмчүүлж буйгаас 343 нь хүүхэд, 111 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 3798 хүн байна.