Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу гадаад улсаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлахаар боллоо.
Дэлхийн 90 гаруй улсад коронавирусийн омикрон хувилбар илрээд байгаа ажээ. Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш гадаадаас ирсэн иргэдээс 180 эерэг тохиолдол илрээд байгаа юм байна.
Иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ч шинжилгээнд хамрагдах нь 30 хувьтай байгаа тул ийнхүү шийдвэрлэжээ.