Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусээр 328 хүн өвчилж, 3 хүн нас барлаа. Нийт батлагдсан тохиолдлын 119 нь нийслэлд, 84 нь орон нутагт бүртгэгдээд байна. Харин 125 нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна.
Одоогоор эмнэлэгт 2207 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 400 нь хүүхэд, 100 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 3903 хүн байна.