Цар тахал охид, эмэгтэйчүүдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, жендерт суурилсан хүчирхийллийг нэмэгдүүлж байна хэмээн олон улсын болон дотоодын судалгаа гарчээ. Тухайлбал, 2020 онд Малайзад бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон 20 эмэгтэйг Монголд авчирчээ. Харин энэ онд Монголд бэлгийн мөлжлөг, хүн худалдах 6 хэрэг бүртгэгдэж, хохирогчоор тогтоогдсон найман хүн бүгд хүүхэд байжээ. Үүний нэг шалтгаан нь хүүхдүүдийн цахим хэрэглээнд томчууд хараа хяналт тавьдаггүй, хүүхдээ үл хайхардагтай холбоотой гэнэ.
1999 онд Югаслав улсад зарагдсан хоёр Монгол эмэгтэйг авчирч байсан бөгөөд 2002 онд Эрүүгийн хуульд хүн худалдахтай тэмцэх заалт анх оруулж байжээ. Өнгөрсөн хугацаанд хүн худалдах 60 хэргийг хуулийн байгууллагаар шийдүүлжээ. Хүйсийн тэгш эрхийн төв 2001 оноос хойш гэмт хэргийн золиос болсон 2000 орчим эмэгтэйд тусламж үзүүлсэн байна. Хохирогчдын хамгийн бага нь 13, насны дээд хязгаар нь 49 настай байжээ.
Дэлхийн дахинд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн тоо 40,3 сая. Үүний 4 хүн тутмын 1 нь хүүхэд, хохирогчдын 71 хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирсон насанд хүрээгүй охидын шалтгаан нөхцөлийг судлахад нийгмийн болон хувь хүний олон хүчин зүйлүүд нөлөөлөхөөс гадна гол шалтгаан нь ямар нэгэн хүчирхийлэлд өмнө өртөж байсан, эцэг эхийн хараа хяналт сул, бүтэн өнчин, хойд эцэг эхтэйгээ амьдардаг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.
Манай улсын иргэд 23 оронд визгүй зөрчдө.г Улмаар хүн худалдах, хар тамхи наймаалах хэргийн золиос болох магадлал өндөр гэсэн судалгаа гарчээ.